Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол илэрчээ

Админ
2020/12/17

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 15-нд нийт 12 711 хүнд хийсэн PCR шинжилгээгээр нэг хүнд коронавирус илэрчээ.

Энэ нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 918 болсноос 384 нь эдгэрээд буй юм.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 525 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, хоёр нь хүнд, 49 нь хүндэвтэр, 473 нь хөнгөн байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна