СУДАЛГАА: Шувуудтай ойр байх нь хүний аз жаргалын түвшинг нэмэгдүүлдэг

Админ
2020/12/17

Биологийн олон янз байдал (Biodiversity) хүний аз жаргал, баяр баясгаланд ямар нөлөө үзүүлдэг талаар сонирхолтой, шинэ судалгааны үр дүн хэвлэгджээ. Уг судалгааг хийхдээ 2012 оны "Европын амьдралын чанарын судалгаа" -ны өгөгдлийг ашигласан бөгөөд орон сууц, хотын орчим дахь биологийн олон янз байдал нь хүний сэтгэл ханамжтай хэрхэн уялдаж байгааг тодруулахыг зорьжээ. Судалгаанд Европын 26 орны 26 мянган хүн хамрагдсан аж. "Бидний олж тогтоосноор хамгийн аз жаргалтайд тооцогддог европчууд өдөр тутамдаа олон төрөл зүйлийн шувуудтай таардаг, эсвэл гэр нь байгальтай ойр байсан... Биологийн олон янз байдал нь бидний амьдралын материаллаг бааз суурийг хангаад зогсохгүй хүний сайн сайхан байдалд хөрөнгө оруулалт хийж байдаг" гэж ахлах судлаач, доктор Жоэл Меторст ярьжээ. Мөн 14 өөр төрөл зүйлийн шувуу нь сард 150 долларын нэмэлт орлого олохтой адил сэтгэл ханамжийг хүнд өгдөг гэж эдгээр эрдэмтэд тооцоолжээ. Тиймээс хүрээлэн буй орчин тэр дундаа амьтан, ургамал нь санхүүгийн аюулгүй байдалтай эн зэрэгцэхүйц хүний сайн сайхан байдалд чухал нөлөөтэй гэж уг судалгааг хийсэн Германы Биологийн олон янз байдлын цогц судалгааны төвийн эрдэмтэд дүгнэсэн байна. Эх сурвалж: We Forum, ub life


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна