Дэлхий даяар илэрсэн коронавирусын халдварын тохиолдол долоо хоногийн дотор шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Админ
3 цаг 28 минутын өмнө
Дэлхий даяар илэрсэн коронавирусын халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4.3 саяар нэмэгдсэн нь дээд үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлэв.
ДЭМБ-аас мэдээлснээр 12 дугаар сарын 7-оос 13-ны хооронд дэлхий даяар 4'329'927 шинэ тохиолдол илэрч, коронавирусын халдвартай 75'038 өвчтөн нас баржээ.
Шинэ тохиолдлуудын ихэнх нь өмнөх долоо хоногуудын адил Хойд болон Өмнөд Америкт илэрсэн бөгөөд долоо хоногт нийт 2 сая гаруй халдвар бүртгэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 70 сая давж, 1.6 сая орчим хүн нас баржээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна