Герман улсад коронавирусын халдвараар нас баралтын тохиолдол дээд үзүүлэлтэд хүрчээ

Админ
2020/12/17

Герман улсад коронавирусын халдвараар нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 952-оор нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Роберт Кохагийн нэрэмжит Халдварт өвчин судлалын  хүрээлэн мэдээлэв. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 27'728 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 1'379'238 хүнээс  коронавирус илэрсэн бол 23'427 өвчтөн нас баржээ. Герман улс одоо цар тахлын хамгийн ноцтой үеийг туулж байна гэж Роберт Кохагийн хүрээлэнгийн захирал Лотар Вилер мягмар гарагт мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна. Лхагва гаргаас тус улсад хорио цээрийн шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд дор хаяж нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна