Тунис улс нийт иргэдээ үнэгүй вакцинжуулна

Админ
2020/12/17

Тунис улсын нийт иргэдийг коронавирусын эсрэг вакцинжуулалтад үнэгүй хамруулна гэж тус улсын “Pasteur” хүрээлэнгийн ерөнхий захирал Хечми Лузир мягмар гарагт мэдэгджээ.

“Эхний тунгуудыг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс, эмнэлгийн ажилтнуудад тарина” гэж Хечми Лузир “Tunis Afrique Presse” агентлагт мэдээлжээ. Мөн вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг тэрбээр онцолсон байна.

Тунис улс АНУ-ын “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцинаас хоёр сая тунг хэдийн захиалсан бөгөөд Эрүүл мэндийн яам нэг тун вакциныг долоон ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ.

Тунист өнөөдрийн байдлаар 113'241 хүн халдвар авч, 3956 хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна