АНУ хоёр дахь коронавирусын эсрэг вакцинаа батламжлах гэж байна

Админ
2020/12/17

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн коронавирусын эсрэг вакцин 94 хувийн үр дүнтэй, аюулгүй гэдгийг тус улсын хүнс, эмийн удирдах газраас мэдэгджээ. Тус газрын мэдээллээр 30 мянган хүн дээр явуулсан вакцины туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарсан байна. Ингэснээр тус вакциныг АНУ-ын иргэдэд тарих зөвшөөрлийг олгох асуудал яригдаж эхлэв. Тус вакциныг батламжлах эсэхийг хоёр хоногийн дотор АНУ-ын хүнс, эмийн удирдах газрын удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх гэнэ. Хэрэв вакциныг албаныхан зөвшөөрвөл 24 цагийн дотор нийлүүлэлтийг эхлүүлэхээ компанийн албаныхан мэдэгджээ. 2010 онд байгуулагдсан “Moderna” компанийн хувьцаа вакцины туршилт эхэлснээс хойш энэ онд 700 хувиар өссөн байна. Өмнө нь АНУ, Германы компаниудын хамтарсан  “Pfizer-BioNTech” вакциныг тус улсад батламжилж, вакцинжуулалтыг эхлүүлсэн юм. Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр АНУ-д цар тахлын улмаас 300 мянган хүн нас бараад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна