Цахилгааны хэрэглээний ачаалал 36 МВт-аар буурчээ

Админ
2020/12/19

ЭХЯ-наас эрчим хүчний системийн хоногийн хэрэглээ, ачааллын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчимч хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр уржигдар буюу 12 дугаар сарын 15-нд эрчим хүчний системийн хамгийн дээд ачаалал 1308 МВт болж өссөн бол өчигдөр 12 дугаар сарын 17-нд 1272 МВт болж, хэрэглээний ачаалал 36 МВт-аар буурчээ. Мөн оргил ачааллын үед ОХУ-аас авч буй эрчим хүчний импортын хэмжээ 208 МВт болж буурчээ. Энэ нь 12 дугаар сарын 15-нд авч байсан эрчим хүчээс 44 МВт-аар цөөрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна