"Ард санхүүгийн нэгдэл", "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 5,211,915,853.86 төгрөгийн үнийн дүн бүхий 1,557,974 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +8.85%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бинсэ" ХК (BHR -8.33%) болон "Женко тур бюро" ХК (JTB -7.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн хувьцааны багцын арилжаагаар нийт 6,300,000 ширхэг үнэт цаас 277,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18,059 ширхэг нэгж эрхийг нийт 1,889,466 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.25 хувиар өсөж, 18343.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,874,343,436,285.01 төгрөг боллоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн" нь Канад улсын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржид нэмж бүртгүүлсний дагуу холбогдох өөрчлөлтийг Арилжааны болон Төлбөр тооцооны системд оруулсантай холбоотойгоор ТОР 20 индекс болон нийт зах зээлийн үнэлгээнд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орсон болно.

Сэтгэгдэл бичигдээгүй байна