АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусын эсрэг нэг найрлагатай вакциныхаа гуравдугаар үе шатны туршилтыг эхлүүлжээ.
Вакциныг “Johnson & Johnson”-ы охин компани болох “Janssen” гарган авсан байна.
“Janssen” компанийн нэг найрлагатай вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат хэд хэдэн улсад эхэлж, туршилтад 45 мянга орчим хүн оролцож байна. Туршилтын завсрын үр дүн 1 дүгээр сарын 21-нд гарч магадгүй” хэмээн компанийн хэвлэлийн алба мэдэгджээ.
Өмнө нь АНУ-ын “Moderna” болон “Pfizer”, “BioNTech” компаниудын хоёр найрлагатай вакцины гурав дахь үе шатны туршилт дуусаж, иргэдийг вакцинжуулж эхлэхийг Их Британи, АНУ зөвшөөрсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна