Баянзүрх дүүргээс нэмж 4 тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр өглөө ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна." гэх мэдээллийг өгсөн.
Улмаар БЗД-ийн Энканто, Олимп, Нарлаг өргөө сэжигтэй тохиолдол бүртгэгдэж албаны хүмүүс, мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж хэсэг байруудыг түргэн шуурхай тусгай хамгаалалтад авсан.
Харин оройны түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр уг БЗД-ийн голомтоос нэмж дөрвөн хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна