АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, түүний гэргий Карен Пенс, цэргийн эмнэлгийн дарга, дэд адмирал Жером Адамс нар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө коронавирусын эсрэг вакцин хийлгэжээ.
Америкчуудын вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ийм арга хэмжээг зохион байгуулжээ.
“Америкийн ард иргэдийг ятгахын тулд Карен бид хоёр олны өмнө вакцин хийлгэхээр шийдэж, вакцинжуулалтад олноор хамрагдахын эхлэлийг тавьж байна” хэмээн Майкл Пенс “Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг хийлгэснийхээ дараа мэдэгдсэн байна.
“Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12 дугаар сарын 11-нд хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна