Зэсийн үнэ 8000 ам.доллар давжээ

Админ
2020/12/20

Дэлхийн тэргүүлэх биржүүдийн анхаарлын төвд байдаг гол агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч, тонн зэсийн үнэ 8000 ам.доллар давжээ. Энэ нь 2013 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Оны эхэнд зах зээлийн шинжээчид 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ нь 6050 ам.доллар хүрч өснө гэсэн таамаглал дэвшүүлж байв.
Зэсийн үнийн өсөлтөд дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улс Covid-19-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаа нь хүчтэй нөлөө үзүүлж буй юм. Түүнчлэн Сovid-19-ийн эсрэг вакцинууд гарч эхэлсэн эерэг мэдээлэл зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. Нийлүүлэлт талаасаа агуулах дахь зэсийн нөөц багасч, гол олборлогч орнуудын нийлүүлэлт тасалдаж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ улам өсч, тонн нь 10 мянган ам.доллар хүрэх магадлалтай гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Эх сурвалж: MINING.COM


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна