CRASH LANDING ON YOU” КИНОНЫ ЖҮЖИГЧИД ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ

Админ
2020/12/20

Өмнөд Солонгосын цуврал болох “Crash Landing On You” ихээхэн шуугиан тариад байгаа билээ. Өмнөд болон Хойд Солонгосын хоорондын ялгаа болон хайр дурлалын тухай өгүүлэх тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн нэр хүнд өдрөөс өдөрт өссөөр байгаа бөгөөд жүжигчин Хюн Бин болон Сон Еэ Жин нap 2020 оны хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн тоонд багтжээ. Өмнөд Солонгосын алдарт найруулагч болон кино хорхойтнууд 2020 оны эрэгтэй болон эмэгтэй тус бүр таван жүжигчнийг нэрлэсэн бөгөөд Хюн Бин, Сон Еэ Жин нар тус жагсаалтын гуравт бичигдсэн байна. Кино үзэгчдийн хүртээл болсон цагаас эхлэн хамгийн тохиромжтой хосууд хэмээн нэрлэгдэж ирсэн тэд сайн үйлсэд зориулан хандив өргөсөн нь багагүй шуугиан тарьсан. Харин тэд энэ удаад ийнхүү шилдэг жүжигчдийн жагсаалтад хамтдаа багтан шуугиан тариад байна. 5. Park Bo Gum 4. Nam Koong Min 3.Hyun bin 2. Park Seo Joon 1.Kim Soo Hyun 5. Park Min Young 4.IU 3.Son Ye Jin 1. Jun Ji Hyun


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна