С.Ганбаатар: Монголын нийт иргэдийг вакцинжуулахад "Оюутолгой" төслийн нэг сарын орлого хангалттай
Админ
19 цаг 22 минутын өмнө
ИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын ард түмнийг вакцинжуулах ажилд хөрөнгө гаргахыг өнөөдөр уриаллаа.
Тэрбээр, "Цар тахал манай оронд нүүрлэж байгаа энэ үед Монголын төрийн өмчит болон хувийн компаниуд эрвийх, дэрвийхээрээ нийгмийн хариуцлагаа үүрэн зүтгэж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой компани монгол айл өрхийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг бүрэн хариуцсан. Тиймээс Монгол орноос жилдээ 2 тэрбум ам.долларын ашиг олдог Оюутолгойн төслийг нийгмийн хариуцлагаа үүрэхийг уриалж байна. Монголын нийт ард иргэдийг вакцинжуулахад Эрдэнэт үйлдвэрээс даруй дөрөв дахин том Оюутолгой төслийн нэг сарын орлого хангалттай" хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна