"Спутник V" вакциныг Казахстан улсад үйлдвэрлэж эхэллээ

Админ
2020/12/22

Казахстан улсын Карагандийн эмийн цогцолборт ОХУ-ын “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэллээ. Энэ тухай Казахстан улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Карагандийн эмийн цогцолборт Оросын "Спутник V" вакциныг үйлдвэрлэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин тус цогцолборт зочиллоо” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Эмийн цогцолборт 2 сая тун вакциныг үе шаттайгаар үйлдвэрлэх аж.

“Казахстанд үйлдвэрлэсэн "Спутник V" вакциныг ирэх оны 2 дугаар сард олон хүнд хийж эхлэх аж. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш, оюутнууд, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна” хэмээн Мамин хэлсэн байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна