АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 18 сая давжээ

Админ
2 цаг 2 минутын өмнө

АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 18 сая давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.

Өнөөдрийн байдлаар 18'006'061 хүн халдвар авч, 319'190 хүн нас барсан АНУ нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт жагсаж байгаа юм.

АНУ-д халдварын эхний есөн сая тохиолдол 284 хоногт бүртгэгдсэн бол сүүлийн есөн сая тохиолдол дөнгөж 52 хоногт илэрсэн байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 21-нд бүртгэгдсэн юм.

АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг муж улсаар авч үзвэл, Калифорнид хамгийн олон буюу 1'907'483, Техаст 1'602'988, Флоридад 1'212'581, Иллинойст 905'069, Нью-Йоркт 857'049 хүн халдвар авчээ.

Мөн Охайо, Жеоржиа, Пенсильвани, Теннесси, Мичиганд халдварын 500 мянгаас дээш тохиолдол илэрсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна