Дөнгөж сая Нийслэлийн онцгой комисс хуралдаж, 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдан борлуулах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Лхагва гарагаас хатуу хөл хорионы дэглэмд шилжихтэй холбогдуулан өчигдөр иргэд, олон нийт пиво, вино их хэмжээгээр нөөцлөх хандлага гарч байсан билээ.
Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 6-н хүртэл хатуу хөл хорионы дэглэмд шилжих аж. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд шийдвэрээ олон нийтэд удахгүй мэдээлэх юм. Харин НОК-оос пиво, виног хорихгүй байх саналаа УОК-т хүргүүлсэн байна.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна