АНУ-д 600 мянга гаруй хүнд вакцины эхний тунг тарьжээ

Админ
1 цаг 30 минутын өмнө

АНУ-д даваа гаргийн байдлаар 614'117 хүнд коронавирусын эсрэг вакцин хийгээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.

АНУ-ын Засгийн газрын коронавирусын эсрэг вакцины асуудал хариуцсан хөтөлбөр тухайн өдрийн байдлаар бүх 50 муж улс, Вашингтон хот, Пуэрто-Рикод  4.6 сая вакцин тун хүргэжээ.

Улс даяар түгээсэн вакцинуудын тоонд “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын аль алины вакцин багтаж байгаа боловч одоогоор “Pfizer”-ийн вакциныг хүмүүст тарьж байгааг “CDC” онцолсон байна.

АНУ-д “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн бол Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг баасан гарагт олгосон “Moderna”-гийн вакциныг даваа гаргаас түгээж эхлээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна