Нийслэл Улаанбаатар хот 14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан НОК хуралдаж, зарим шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Тэрбээр, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр 15 чиглэлийн байгууллага өмнө мөрдөж байсан журмаараа ажиллана. QR систем зохицуулах, халдвар гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг ярилцаад, хүнсний худалдаа хийх цагийн хязгаарыг 7-22 цагт, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй хуулийн этгээд спиртын агууламж 18 хувиас бага согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө. Нийтийн тээвэр халдвар хамгааллын дэглэм мөрдөж, энгийн цагийн горимоор үйлчилнэ” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна