Солонгос улсад гацсан Монголчууд шадар сайдад цахимаар хүсэлт явууллаа.

Админ
2020/12/24

Солонгос улсад гацсан Монголчууд шадар сайдад цахимаар хүсэлт явууллаа. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай нислэгээс Сөүл-Улаанбаатарын 5, Франкфурт-Улаанбаатарын 1, Токио-Улаанбаатарын 1 гээд нийт 7 нислэгийг цуцласан. Нислэг цуцлагдсан нөхцөл байдлын улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаараа манай сайтын хамт олонд хэллээ. Сөүл-Улаанбаатарын 5 нислэг цуцлагдсантай холбоотойгоор Солонгос улсаас эх орондоо ирэх байсан иргэдийн амьдрал таагүй байгаа талаар Солонгосоос бидэнд мэдээллээ. Тухайлбал 67 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ удаа дараа УОК, Шадар сайд-д тавьсан ч огт хариу ирүүлээгүй, үл тоож байгааг БНСУ-д гацсан 67 иргэн хэлж байна. Тэд одоогийн байдлаар БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамны ойролцоо суулт зарлаад байгаа юм. Учир нь тусгай үүргийн нислэг цуцлагдаж, БНСУ-д гацсан эдгээр иргэд орон байргүй, хоол хүнсгүй, хөрөнө мөнгөний боломжгүй болоод байгаа юм. Зарим иргэдийн хувьд цагаачлалын албаны түр хорих байранд түр амьдарч байна. Тэдэн дунд 2 сартай жирэмсэн эх, нялх нярай хүүхэдтэй эхчүүд байгаа юм байна. Тэд УОК, шадар сайдаас ямар нэгэн хариу иртэл суулт зарлахаа мэдэгдээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна