A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Сүүлийн 24 цагт коронавирусний 57 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагт коронавирусний 57 тохиолдол бүртгэгдэв

Админ
2020/12/24

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 22-нд нийт  4134 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 57 хүнд коронавирус илэрчээ. Үүний 55 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомт болон Сэлэнгэ аймагт нэг хүний давтан шинжилгээнээс илэрсэн бол Цэргийн төв эмнэлгийн нэг эмч коронавирусээр халдварлажээ.  Халдвартай иргэд БЗД-ийн эмнэлгээс 43 өвчтөн, 9 сахиур, гэр бүлийн хоёр, захиргаа, аж ахуйн ажилтан нэг,  энэ сарын 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна. “БЗД-ийн эмнэлгийн голомтод нийтдээ халдварын 131 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Богино хугацаанд маш олон хүнийг хамарсан тул энэхүү дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Эдгээр 55 тохиолдол бүгдээрээ хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр тодотгосон юм. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын 1063 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 541 хүн эдгэрээд буй юм. Түүнчлэн өнөөдөр 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжиж байгаа аж. Мөн өмнө нь Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байсан 82 настай иргэний биеийн байдал сайжирч, Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна. Одоогоор коронавируст халдвартай 513 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, 6 нь хүнд, 40 нь хүндэвтэр, 466 нь хөнгөн байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна