"COVID-19" цар тахлын вакцин худалдан авах ажлын багийн төлөвлөгөөг батлав
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, COVID-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын багийн төлөвлөгөөг батлав.
Уг төлөвлөгөөнд вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөцийн асуудлыг тусгажээ. Мөн дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгасан байна.
Ажлын багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд коронавирусний вакциныг ДЭМБ-аас баталгаажуулмагц эх орондоо шуурхай татан авахаар яриа хэлцэл хийж байгаа юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өнгөрсөн сарын 19-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр, "Вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг хангах төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд 20 хувьд буюу эрүүл мэндийн салбар, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. Үүнд нэг хүнд хоёр тун буюу 4 ам.доллар зарцуулна. Дараагийн ээлжинд нэг хүнд 10 ам.доллар зарцуулна. Вакцин шинээр гарч олон үе шатыг алгасаж байгаа тул бид хүүхдүүдийг хамруулахгүй гэсэн бодлого барина" хэмээсэн юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна