2375 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд сүүний урамшуулал олголоо

Админ
2020/12/24

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор  Сүүний урамшуулал  олгох журмыг баталсан.  Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн. Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна