Ерөнхий консул Г.Жаргалсайхан Экзекватур хүлээн авав

Админ
2020/12/24

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгт суугаа  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, Элчин сайд ноён Ши Фэйтэй уулзаж, экзекватур хүлээн авав. /Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно./

Уулзалтын үеэр Элчин сайд Ши Фэй БНХАУ-д “COVID-19” цар тахал гарсан эхэн үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд сэтгэлийн ихээхэн дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлсэн бол Ерөнхий консул Г.Жаргалсайхан Монгол, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цар тахалтай энэ үед ч эрчээ сулруулахгүй байж, улам хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Хонконгт цар тахлын эсрэг мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас уулзалт цахимаар явагдав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна