Бразил улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Освалд Крузын нэрэмжит “Fiocruz” судалгааны нийгэмлэг хоёрдугаар сарын эхний хагас гэхэд коронавирусын нэг сая тун вакцин үйлдвэрлэсэн байхыг зорьж байна.
Бразилын “Fiocruz” нийгэмлэг Оксфордын их сургуулийн “AstraZeneca” компанитай хамтран гарган авсан вакциныг үйлдвэрлэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын эцэс гэхэд үйлдвэрлэлийн хэмжээгээ өдөрт 700 мянган тун болгож нэмэгдүүлж магадгүй байна.
Харин Бразилын Эрүүл мэндийн сайд Эдуарду Пазуэллу мэдэгдэхдээ, “AstraZeneca”-н вакцинаас гуравдугаар сарын эцэс гэхэд 100 сая тунг, ирэх жилийн хоёрдугаар улиралд 160 сая тунг үйлдвэрлэх боломжтой гэжээ.
Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн эрдэмтдийн гарган авсан коронавирусын вакцины үйлдвэрлэлийг улс орондоо нутагшуулах, хамтран судалгаа хийх асуудлаар Бразилын Эрүүл мэндийн яам 6 дугаар сарын сүүлчээр тохиролцоонд хүрчээ.
Одоогоор Бразил улсад коронавирусын нийт дөрвөн вакцины эмнэлзүйн туршилт явуулахыг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хяналт тандалтын “Anvisa” агентлаг зөвшөөрчээ. Үүнд “AstraZeneca”-гаас гадна Хятадын “Sinovac Biotech”, америкийн “Pfizer” болон “Janssen-Cilag” компаниудын вакцинууд багтаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна