"Женко Тур Бюро", "Монгол Шуудан" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/24

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 28 хувьцаат компанийн 325,153,577.25 төгрөгийн үнийн дүн бүхий 958,157 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB +5.86%) болон "Монгол Шуудан" ХК (MNP +3.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -6.25%) болон "Тавантолгой" ХК (TTL -5.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 87,010 ширхэг нэгж эрхийг нийт 9,120,460 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.94 хувиар буурч, 18595.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,905,187,529,604.99 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна