A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Адуун сүрэгт хулангийн унага нийлжээ

Адуун сүрэгт хулангийн унага нийлжээ

Админ
2020/12/24

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн малчин Г.Гүнсэндоржийн адуун сүрэгт хулангийн унага нийлжээ. Энэ тухай малчин Г.Гүнсэндоржийг Сайхандулаан сумаас  урагш Улаанбадрах сумын нутаг руу оторт явж байхад нь тааралдаж тодруулсан юм. Тэрээр ярихдаа  “Нэг өдөр  адуундаа явж байтал хулангийн унага сүргээсээ тасарч хоцорсныг олж харлаа. Адуугаа эргүүлэн туух явцад өнөөх хулангийн унага адуу захлан явсаар манай хотонд ирсэн. Хэсэг хугацаанд тэжээсний дараа адуутай хамт бэлчээрт явдаг боллоо. Энэ хулан  бараг арваад настай болж байгаа” гэж хуучилсан юм. Хулан бол дэлхийд төдийгүй Монгол орны нэн ховор төдийгүй хуулиар хориглосон амьтан юм. Хуланг монголын говийн эко системийг бүрэн илэрхийлэгч амьтан гэж мэргэжлийн судлаачид үздэг. Том толгойтой, урт чихтэй, шингэн сүүлтэй хул голдуу зүстэй хуланг монгол адуутай харьцуулахад биеийн галбир муутай харагдана. Хулан бол Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт идээшилнэ. Монгол хулангийн тархалт 1990-ээд онд эрс хумигдсан бөгөөд 1994-1997 оны судалгаагаар өмнөд Монголын бүх нутгаар нийт 33000-63000 толгой хулан тархсаныг тооцоолсон байна. 2003 онд шинэ судалгаагаар өмнөд Монголын 177563 ам км нутагт 20000 толгой хулан байгааг тооцоолсон аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна