Их Британийн Дээд шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг 11 сая фунт стерлингийн үнэтэй (42.1 тэрбум төгрөг) Лондонгийн орон сууцыг худалдаж, шилжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үндэстэн дамнасан, 185 сая фунт стерлингийн авлига, мөнгө угаах ажиллагааны мөрдөн байцаалтын явцад шүүх энэ шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг Найтсбриджийн хорооллын түүний орон сууцных нь худалдааг царцаах захирамж гаргажээ.
Их Британийн хоёр ч цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Тус мэдээнд 2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболд томоохон хоёр уурхайтай холбоотой хууль бус наймаанаас хэдэн зуун сая доллар авсан байж болзошгүй гэжээ.
Лондон дахь Харродс ба Хайд Паркийн хооронд байрладаг уг байр нь 2005 онд Хонконгийн магнат Хенри Ченгийн бүтээсэн 201 айлын Knightsbridge орон сууцны цогцолборын нэг хэсэг юм.
Мөн С.Батболд АНУ-ын Нью-Иорк хот, Хонконгод нийт 42 сая фунт стерлингийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛДЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Сэтгэгдэл бичигдээгүй байна