Коронавирусын халдварын улмаас нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд нөхөн төлбөр шаарджээ
Итали улсад коронавирусын халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийн 500 орчим төрөл садан эрх баригчдаас 100 сая еврогийн нөхөн төлбөр олгохыг шаарджээ.
Коронавирусын халдварын улмаас нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд Итали улсын Ерөнхий сайд Жузеппе Конте, Эрүүл мэндийн сайд Роберто Сперанза, Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтана нарын эсрэг лхагва гарагт Ромын шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ. Тэд эрх баригчдыг цар тахалд бэлэн байгаагүй, онцгой байдал зарлах хугацааг хойшлуулсан гэж буруутгасан байна.
Италид цар тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч эхэлж байна гэж тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Гэсэн хэдий ч лхагва гаргийн байдлаар коронавирусын халдвар авсан нийт тохиолдол 1 сая 900 мянгаас давж, 69'842 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна