ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Урт амралтын хугацаанд хүүхдүүд хичээлээ марталгүй, сонирхолтой аргаар давтах нь чухал. Тиймээс сурагчид econtent.edu.mn сайтад байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хийж, хичээлээ бататгах боломжтой юм.
Тухайлбал, 4 дүгээр ангийн Хүн ба байгаль хичээлийн "Гэрэл сүүдэр", 7 дугаар ангийн Эрүүл мэндийн хичээлд “Өөртөө итгэлтэй байдал” болон “Бэлгийн ариун цэвэр”-ийн талаар мөн Нийгмийн хичээлд “Өрхийн төсөв”-ийн талаарх мэдлэгийг багтаасан маш сонирхолтой 26 хичээл шинээр нэмэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, БШУЯ-ны захиалга, “COVID-19” цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотой бэлтгэж байна.
Интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттой шат дараатай бэлтгэн хүргэх юм. Монгол хэлээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр econtent.edu.mn-д одоо байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийх боломжтой.
Шинээр нэмэгдсэн 26 жишиг хичээл:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.25.49
;
Хариулах