"Булган ундрага", "ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/25

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 748,158,914.26 төгрөгийн үнийн дүн бүхий 6,262,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -8.18%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,557 ширхэг нэгж эрхийг нийт 3,415,225 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 73 ширхэг үнэт цаас 7,373,000 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 18609.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,912,201,153,091.84 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна