Цахим орчинд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хооронд ширүүхэн маргаан өрнөөд байгаа талаар шуугиж байна. Тухайлбал Т.Мөнхсайхан сайд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг солихын тулд АТГ, холбогдох байгууллагуудад өргөдөл өгч шалгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл бидэнд байна.
Д.Нямхүү эмчийн тухайд анх коронавирус Монголд тархсан цагаас олон нийтэд ил тод мэдээлэл өгч, иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө тэмцэж ирсэн нэгэн. Харин Т.Мөнхсайхан сайдын хувьд УИХ-ын сонгуулийн дараахан томилогдсон шинэхэн сайд. Эдгээр 2 эрхмийн хооронд ширүүхэн маргаанууд өрнөж энэ асуудлыг Улсын Онцгой Комисс, Ерөнхий сайдын чихэнд хүртэл хүрсэн талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар Д.Нямхүү эмчээс тодруулахад "Миний эхнэр хүүхэд коронавирусын халдвар авсан. Европт байгаа. Би тэднийгээ бүтэн жилийн турш татаж авч чадаагүй. Давуу эрх эдлэе гэж ам нээгээгүй. Өөрийнхөө амь нас, гэр бүлийнхээ эрүүл мэндийг гаргуунд гарган байж эх орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байна" гэсэн юм.
Хэрэв Д.Нямхүү эмчийн зөв бол төрийн сайдын энэхүү үйлдэл коронавирусээр далимдуулж яамны аппаратаа солих шалтаг байсан байж магадгүй гэж олон нийт таамаглаад эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна