Уул уурхайн салбарын 98 жилийн ой тохиож байна
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх Налайхын уурхайг 1922 онд улсын мэдэлд авснаар Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсэн хөгжиж 98 жилийн ойтой золгож байна.
Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна