Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Тусгаарлалтыг хоёр чиглэлээр зохион байгуулж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Улаанбаатар хотод 13 тусгаарлан ажиглах байранд 983 хүнийг тусгаарлаж байна. Захиалгат нислэгээр ирсэн 558 хүн 10 тусгаарлах байранд байгаа юм. Нийт 1541 хүнийг Улаанбаатар хотод тусгаарлан ажиглаж байгааг тэрбээр дурдлаа.
Орон нутагт 14 тусгаарлах байранд нийт 112 хүн байна. Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байранд онцгой байдлын байгууллагын 57, цагдаагийн байгууллагын 94, эрүүл мэндийн байгууллагын 72, нийт 223 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Шуурхай штабаас өчигдөр орой ХСҮТ-д илэрсэн тохиолдлын ойрын хавтлын 81 хүнийг “Кентавр” зочид буудал руу шилжүүлсэн байна.
Өнөөдөр тусгаарлан ажиглах байрнаас 558 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн эдгээр иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг тэрбээр энэ үеэр сануулсан юм.
ХӨСҮТ-ээс эдгэрсэн 127 иргэнийг Хан-Уул дүүргийн Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Яармагийн эмнэлгээс 343 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.
Өдөрт дунджаар 5100 алба хаагч үндэсний хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна