Улсын онцгой комисс хуралдаж байна
Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Covid-19 цар тахал дотоодод алдагдсан арваннэгдүгээр сарын 10-наас хойш Монгол Улсын хэмжээнд халдварын хэд, хэдэн голомт бүртгэгдсэнээс хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв болоод буй.
Анхлан дэгдсэн төмөр зам даган гарсан халдварын голомтыг хяналтдаа бүрэн оруулсан гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа. Иймээс Улсын онцгой комиссын хуралдаанаар Covid-19 цар тахалтай холбогдуулан шуурхай авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна гэх мэдээлэл ирлээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс цаг агаар эрс хүйтэрч, зарим газраар -50 градус хүрч хүйтрэх урьдчилсан төлөв гарсан тул эл асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон мэдээлэл байна.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулах ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахгүй, шууд live-аар дамжуулахаар болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна