Товчоодоор 1292 автомашин нэвтэрч, 1116 тээврийн хэрэгсэл гарчээ

Админ
2020/12/29

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 92 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1292 автомашин нэвтэрч, 1116 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 4991 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна