ЭМЯ-наас “COVID-19” халдварын үед цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө гаргасныг хүргэж байна.
Цэргийн анги, нэгтгэлд:
- Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
- Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
- Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
- Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
- Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
- Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
- Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
- Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
- Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
- Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
- Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
- Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
Цэргийн алба хаагчдад:
- Амны хаалт зүүх
- Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
- Хүн хоорондын зай барих
- Хоол унд хувааж идэхгүй байх
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
- Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
- Тамхи дамжуулж татахгүй байх
- Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
- Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
- Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
- 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
Сэтгэгдэл бичигдээгүй байна