Канад улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлууд бүртгэгджээ

Админ
2020/12/29

Их Британи улсад илэрсэн коронавирусын шинэ төрлөөр халдварласан тохиолдлууд Канад улсад бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, 12 дугаар сарын 15-нд Их Британиас ирсэн иргэнийг дүрмийн дагуу гэрт нь тусгаарлах үед бие нь тавгүй байжээ. Удалгүй түүнээс авсан шинэ төрлийн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Өмнө нь Онтарио мужид оршин суудаг хосуудаас илүү хурдан халдварладаг хувьссан вирус илэрчээ. Одоогийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нийт дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна.

Коронавирусын хувьсан өөрчлөгдсөн хувилбар Их Британид илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ. Шинэ хувилбар нь бусад төрлөөсөө 70 хувиар илүү хурдан халдварлах чадвартай гэж үзээд байгаа хэдий ч нас баралтад илүү нөлөө үзүүлдэг эсэх нь нотлогдоогүй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна