Коронавирус халдварын 38 тохиолдол нэмэгдэв

Админ
2020/12/30

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 28-нд нийт  14.035 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 38  хүнд коронавирус илэрчээ. Нийслэлий Баянзүрх дүүргийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Үүнд:
  • 2 сувилагч,
  • 1 үйлчлэгч,
  • 6 сахиур,
  • 4 өвчтөн,
  • гэр бүлийн хавьтлын 17 хүн,
  • бусад хавьтал 2 хүн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн гэр бүлийн хамаарлын сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд халдварын тохиолдол илэрчээ. Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болоод байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна" гэв. Улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 1175 болж, үүнээс 745 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 420 хүний биеийн байдлыг мэдээлвэл: маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварыг өнөөдрийн байдлаар буюу 12 дугаар сарын 29-нөөр танилцуулбал:
  • Улаанбаатар хотод- 376,
  • Орхон аймагт 25,
  • Архангайд 3,
  • Сэлэнгэ аймагт 217,
  • Дархан-Уул аймагт 45,
  • Говьсүмбэр аймагт 4,
  • Дорноговьд 32 тохиолдол бүртгэлтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна