Хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг сунгав

Админ
2020/12/31

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. Коронавирусний халдвар БНХАУ-д эрчимтэй дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улстай хиллэдэг автозамын боомтын хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 28-наас хязгаарласан. Үүнээс хойш энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нийт 20 боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсныг тэмдэглэв. Энэ хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгаснаар, өмнөх жишгээр тусгай нислэг явуулах, ачаа тээврийг хил нэвтрүүлэх ажил хэвийн явна гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна