43 хувьцаат компанийн 733,350,909.00 төгрөгийн хувьцаа арилжив
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 733,350,909.00 төгрөгийн үнийн дүн бүхий 7,477,363 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага " ХК (BUN +15.00%) болон "Авто импекс" ХК (AOI +12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -13.63%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -9.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 11,200 ширхэг нэгж эрхийг нийт 1,196,303 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,055 ширхэг үнэт цаас 306,334,240 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.57 хувиар өсөж, 19177.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,017,203,280,247.11 төгрөг боллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна