АНУ-ын “Moderna” биотехнологийн компани шинэ вакцинаараа ажилтнуудаа дархлаажуулахаар төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.
“Манай компанийн ажилтнууд вакцин гаргах авах, үйлдвэрлэх, хүргэх зэрэг өндөр ач холбогдолтой ажлыг гүйцэтгэж байгаа тул АНУ дахь ажилтнууддаа вакцин хийлгэх боломжийг бүрдүүлнэ” гэж “Moderna” мэдээлсэн байна.
Энэхүү хөтөлбөрт ажилтнуудын гэр бүлийн насанд хүрсэн гишүүд цаашид хамрагдах боломжтой болох ажээ. Мөн вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Moderna” компанийн вакцинд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг долоо хоног гаруйн өмнө олгосноор тус улсад зөвшөөрөгдсөн хоёр дахь вакцин болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна