"Монгол алт", "Монгол шуудан" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/01

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 301,677,916.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4,685,642 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.99%) болон "Монгол шуудан" ХК (MNP +8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АПУ" ХК (APU -1.86%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -1.46%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 115,109 ширхэг нэгж эрхийг нийт 12,430,741 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.56 хувиар өсөж, 19285.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойших түүхэн дээд хэмжээнд хүрч 3,026,589,356,080.82 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна