22 хүн коронавирусээр халдварлажээ

Админ
2021/01/03

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, мөн НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид энэ сарын 1-нд нийт 11 152 хүнд хийсэн PCR шинжилгээгээр  22 хүнд коронавирус илэрчээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Франкфуртын нислэгээр ирсэн долоон хүний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд байршуулсан бөгөөд "Амар" зочид буудалд байсан тав, "Жаргалант"-д байсан хоёр хүнээс халдвар илэрсэн. Мөн "Амар" зочид буудалд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг резидэнт эмчийн шинжилгээнд халдвар илэрсэн. Түүнчлэн “Мөнххада” компанийн дөрвөн ажилтнаас халдвар илэрлээ. Тэдэнтэй ойр харилцсан 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Түүнчлэн Төв шуудан компанийн Гаалийн гүнийн албаны хоёр ажилтнаас коронавирус илэрсэн. Тэдэнтэй ойр харилцсан 70 хүнийг хяналтад авсан.  БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан. Мөн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3 тохиолдол батлагдсан. БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3 тохиолдол батлагдсан. Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол  1242 болж байна.Үүнээс 855 хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 17 хүн эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 377 хүн эмчлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна