АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 20 сая давлаа
АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 20'007'149 хүн коронавирусын халдвар авч, 346'043 хүн нас барлаа гэж Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлжээ.
Тус улсад 10 сая дахь тохиолдол илэрснээс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд халдварын тохиолдол 20 саяд хүрсэн бөгөөд халдварын тохиолдол нэмэгдсээр байна.
Халдварын хамгийн олон тохиолдол Калифорни (2.30 сая), Техас (1.77 сая), Флорида (1.32 сая), Нью-Йорк (979 мянга.), Иллинойс (963 мянга) муж улсуудад бүртгэгджээ. Халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор АНУ дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, өмнө нь Их Британид илэрсэн коронавирусын шинэ хувилбар Калифорни, Колорадо, Флорида гэсэн Америкийн гурван муж улсад бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д өдөрт дунджаар 178 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 2280 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна