Коронавирусын шинэ хувилбар Турк улсад илэрчээ

Админ
2021/01/03

Өмнө нь Их Британид илэрсэн коронавирусын шинэ хувилбараар халдварласан 15 тохиолдол бүртгэгдлээ гэж Турк улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ. "Судалгаа, шижилгээ хийх явцад манай улсад Их Британиас ирсэн 15 хүнээс хувьсаж өөрчлөгдсөн коронавирусын хувилбар илэрсэн. Тус улсаас Турк руу нэвтрэхийг түр хугацаагаар зогсоож байна" гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна. Үүний зэрэгцээ баасан гарагт коронавирусын халдварын 1908 шинэ тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын сүүлчээс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. Коронавирусын халдвараар өдөрт нас барсан хүний тоо өмнөх өдрүүдтэй харьцуулахад мөн буурч, 212 болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна