Хятадын биологийн болон химийн зэвсгийн талаар эртнээс судалгаа хийсэн мэргэжилтэн үзэл бодлоо ингэж илэрхийлжээ.
COVID-19 вирус нь биологийн зэвсэг байж болзошгүй гэсэн магадлал хангалттай байгаа боловч Хятад улс энэ вирус хэрхэн үүссэн, дараа нь хэрхэн тархсан талаар одоо хүртэл үнэнийг нууж байна. Халдварын эхний тохиолдлууд бүртгэгдээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа тул цаашид найдвартай нотлох баримт олоход хэцүү байх болно.
Дэлхийгээр тархсан цар тахал бол Уханы вирусээс өөр
Өнөөгийн COVID-19 цар тахлын тархалт нь “D614G” хэмээх мутацитай хувилбар бөгөөд Хятадын зүүн хэсгээс өнгөрсөн 1-р сард анх олж тогтоогдсон юм. АНУ-ын Лос Аламосын Үндэсний Лабораторийн хийсэн судалгаагаар “D614G” хувилбар нь Ухань хотод илрүүлсэн анхны хувилбартай харьцуулахад хүмүүст илүү хурдан халдварлах чадвартайгаар өөрчлөгдсөн бололтой юм. 2019 оны сүүлээр Ухань хотод гарсан анхны хувилбар нь угаасаа халдварлах чадвар өндөр байсан. Гэвч “D614G” мутацид орсон хэлбэрээр цар тахлын тархалтыг улам бүр хурдацтай өргөжүүлж байна.
COVID-19 нь дайны дүр төрхийг өөрчилнө
2020 оны 10-р сард дахин сэргэж гарч ирсэн COVID-19 биологийн зэвсэг нь дайны ирээдүйг тодорхойлох болж байна уу гэсэн асуултыг өдөөж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол COVID-19-ийн улмаас ганц ч буу сумны гарзгүй дэлхийн хэмжээнд 1.54 сая хүн нас баржээ. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг тогтворгүй болж, хүн амын ядуурал өлсгөлөн сэтгэл түгшээсэн түвшинд хүрээд байна. Тэгэхээр биологийн зэвсэг хэрэглэсэн хэрэглээгүйгээс үл хамааран ирээдүйд дайны тухай ойлголтонд уламжлалт болон цөмийн зэвсгийн үе өнгөрч байна уу гэсэн нэг асуулт гарч ирээд байна.
АНУ Хятадад яаралтай хориг арга хэмжээ авах ёстой
Хориг арга хэмжээ нь ихэвчлэн олон талт хүчин чармайлт байдаг. Гэсэн хэдий ч АНУ-ын тодорхой мужууд хориг арга хэмжээ авах хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. 1991 оны Химийн болон Биологийн Зэвсгийг Хянах, Дайн Зогсоох Тухай хуулийн 307-р хэсэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийг биологийн зэвсэг хэрэглэсэн муж, улсад (states) тариф, экспортын хяналт хориг арга хэмжээ авахад чиглүүлдэг. Хэрэв олон улсын хараат бус хөндлөнгийн шалгалтын үр дүнд COVID-19 нь Хятад улсын Уханьд гаргасан биологийн зэвсэг байсан гэдэг нь тогтоогдвол АНУ нэн даруй Хятадын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой.
Анхааруулга: Энд дурдсан үзэл бодол нь мэргэжилтэнгийн өөрийн бие даасан үзэл бодол бөгөөд Японы Олон Улсын Харилцааны Хүрээлэн болон түүний харьяалагддаг бусад байгууллагын бодлого, байр суурийг илэрхийлж буй гэсэн үг биш юм. 2020 оны 12 сарын 26liberty.eng-ээс орчуулав.
Эх сурвалж: Гомбодорж Ичинхорлоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна