Ховд аймгийн Алтай суманд хөл хорио тогтоолоо

Админ
2021/01/04

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүн Ховд аймгийн Алтай суманд очсон талаар бид мэдээлсэн. Улмаар тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг 01.05ныг хүртэл зогсоогоод байна. Тэд Улаанбаатар хотод коронавирусаар өвчилсөн Иргэн "С"-ийн 1-р хавьтагчид бөгөөд хамтдаа амьдардаг байсан аж. Улмаар 2020.12.24-нд Ховд аймгийн “Алтай” суманд очсон байна. Тэднийг одоогоор тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авсан бөгөөд хамгийн ойрын хавьтагч болох 55 иргэнийг олж тогтоож гэрийн ажиглалтад авчээ. Эх сурвалж: eguur.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна