Хэрэгцээ нь дуусахаар харилцаа нь дуусдаг хүмүүс сайн явдаггүй юм
Хүмүүс сүүлийн үед хэрэгцээгээ илүүд үздэг болсон. Энэ хүн чанар хүнлэг сэтгэлийн үгүй хийж байна. Мөн бусдын өөрийн хувийн ажил хэрэглээндээ ашиглаад хаях үзэгдэл ихэссэн. Мэдээ ийм хүн хэзээ ч сайн явахгүй. Тиймээс дараах зүйлийг хийж заншаарай.
1.Анхааралтай сонс. Хэн нэгэн биднийг сонсоход бидэнд тааламжтай байдаг. Түүнтэй адил та ч түүнийг сонирхож чагнавал түүнд тааламжтай байх болно.
2.Сэтгэл хөдлөлд нь анхаарлаа хандуул. Та харилцагчаа сонссоны дараа өөрийнхөө зүгээс хариу урвал үзүүлэх ёстой. Хэрвээ та түүний ярьж байх үеийн дууны өнгө, дохио зангааг ажигласан бол үүнийгээ харилцагчаа ойлгох түлхүүр болгон ашиглаж болно.
3.Үгээ цэнэ Хэн нэгэнд амлалт өгөхгүй байснаар та өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй харилцагчаа хүндэтгэж байгаагаа ойлгуулж чадна.
4.Бүү хоцор. Харилцагчаа хүндэтгэж байгааг илэрхийлэх бас нэг арга болж яг цагтаа ирэх явдал юм.
5.Хэм хэмжээг сахь. Энэ нь тийм ч хүнд бус. Ярьж байгаа хүнийхээ үгийг бүү тасал. Мөн хүнтэй эелдэг харьцаж, “Баярлалаа”, “Зүгээр ээ" хэмээх үгийг байнга хэлж занш.
6.Магт. Зарим үед бид хэн нэгний тэнэг санааг сонсоод нөгөө хүнийхээ толгойд орж ирсэн бүх итгэл найдварыг үгүй хийж, түүнийг шүүмжлэхийг хүсдэг. Гэхдээ та хүмүүсийн ямар ч санаа бодлыг сайшааж чадвал тэр танд илт сайнаар хандах болно.
7.Шударга бай. Түүнд худал ярьж, хов зөөхөөс зайлсхий.
8.Замаасаа бага зэрэг гажихыг зөвшөөр. Эсэргүүцэл, бартаа багатай зам хайх гэж үргэлж тэмүүлэх хэрэггүй. Хэрвээ та хэн нэгэнд өөрийнхөө сайн талыг харуулахыг хүсэж байвал түүнийг үнэлж, түүнд тусал. Гэхдээ түүнээс хариу нэхэж болохгүй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна