Шуурхай : Цахилгааны төлбөрийн асуудлыг ШӨХТГ-аас шалгахаар болжээ

Админ
2021/01/05

 
Айл өрх, зарим ААН-үүдийн цахилгааны төлбөрийг Засгийн газар долоон сарын хугацаанд хариуцахаар болсон. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх гарсан бүх цахилгааны төлбөрийг төр хариуцах юм. Гэтэл уг шийдвэр гарсантай холбоотойгоор арванхоёрдугаар сарын төлбөрийн нэхэмжлэх 2, 3 дахин нугалагдаж гарч байгааг иргэд өөрсдийн утсанд ирсэн төлбөрийн нэхэмжлэхээр баримтжуулан гаргасаар байгаа юм. Тиймээс уг асуудлыг ШӨХТГ-аас шалгахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагт УБЦТС-д хяналт шалгалт хийхээр болсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна